Хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудал маргаан үүсгэв

Д.Тулга / Хууль

tsetsМонгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхтэй болохыг, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэхийг тус тус заасан байдаг.

Монгол Улсын Их Хурал 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Шүүхийн тухай хуулийг батлахдаа, тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчиж байна хэмээн нэр бүхий иргэд үзэж улмаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Улсын дээд шүүхийг төлөөлөх эрхийг аль нэг танхимын 5 шүүгч эдлэхгүй бөгөөд хуулийн албан ёсны тайлбарыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гаргаж байх нь Үндсэн хуульд нийцнэ гэж тэд үзжээ.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.