“Кожеговь” 2015 оноос туршилтаар уран олборлож эхэлнэ

Д.Тулга / Нийгэм

Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян суманд ураны хайгуул хийж буй Францын “Арева Монгол” компанийн охин “Кожеговь” компанийн ерөнхий захирал Тьери Плезант өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд тус аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатартай уулзан, энэ онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна.

Тус компани дээрх хоёр суманд хийж буй ураны хайгуулаа дуусаж байгаа бөгөөд үйл ажиллагаа явуулах техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж батлуулжээ. Тиймээс энэ оны эхний хагас жилд багтаан, уран ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөх аж. Ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихвал 2015 оноос туршилтаар уран олборлож эхлэхээр төлөвлөжээ.

Ураны хайгуулаас болоод мал үхэх, хээл хаях, гаж хөгжилтэй төл төрүүлдэг гэсэн мэдээлэл малчдын дунд одоо ч байгаа. Иймд тус компани Улаанбадрах, Зүүнбаян сумын малыг мал эмнэлгийн үзлэгт хамруулахаар болжээ. Энэхүү ажлаа гуравдугаар сарын дундуур эхлэх юм байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.