Цахим тайлбар толины нээлт болно

Д.Тулга / Нийгэм

Монгол хэлний цахим тайлбар толины нээлт өнөөдөр болно. Нээлтийн ёслолд ШУА, их, дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, зохиолч, нийтлэлчдийн төлөөлөл оролцох юм байна.

"Монгол хэлний цахим тайлбар толь"-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Уг толийг бүтээх ажилд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн залуус гүйцэтгэгчээр оролцож байгаа аж. Уг цахим толиос дэлхийн хаанаас ч, монгол хэл сурах, судлах сонирхолтой хэн ч кирил, монгол бичгээр хайлт хийж хүссэн үгийнхээ тайлбарыг авч болох юм байна. Мөн тухайн үгийн аудио бичлэгийг байрлуулах ажээ. Тухайн үгийн төрөл үг, сүүлд нэмэгдсэн үгийг ч хамтад нь олж үзэх боломж бүрдүүлсэн байна. Нутгийн аялгуугаар тухайн утгыг яаж илэрхийлдгийг мөн дагалдуулан оруулахаар шийдэж өгчээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.