Сар шинийн баярын өдрүүдэд 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ

Д.Тулга / Нийгэм

avtobus

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу хоёрдугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар 08.00 - 22.30 цагийн хооронд үйлчилгээнд явна.

Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус нийт 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх юм байна.

Шархад, 7 буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, 3,4 хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах аж. Мөн нийслэлийн захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг хоёрдугаар сарын 19-21 –нийг дуустал зохион байгуулах бөгөөд такси үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчлэх юм байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.