Ховд аймгийн Жүдо бөхийн ордон энэ жил ашиглалтад орно

Д.Тулга / Спорт

Япон Улсаас, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэд элчин сайд Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар Японы Засгийн газрын “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Японы элчин сайдын яаман дээр боллоо.

Ёслолын ажиллагаанд Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа тэргүүтэй холбогдох зочид оролцов. Ёслолын ажиллагааны үеэр Япон улсаас монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэд элчин сайд Такэнори Шимизү Монголд жүдогийн спорт одоо байгаагаасаа илүү их хөгжин цэцэглэж, 2020 оны Токиогийн олимпоос олон медалтнууд төрөхийг ерөөлөө.

Жүдогийн ордныг барихад Японы засгийн газраас 92,278 ам.долларын буцалтгүй тусламжийг олгож буй юм байна. Тус ордны нэг давхар 362.39 мкв талбайтай байхаар төлөвлөсөн бөгөөд ордны барилгын ажлыг Ховд аймгийн “Хатан түнхэл” компани гүйцэтгэж энэ жилдээ багтааж ашиглалтад оруулахаар болжээ.

Энэ төсөл нь Монголд “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй тав дахь төсөл аж. Уг хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл Монгол улсад нийт 328,141 ам.долларын санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлжээ.

-Ш.Адьшаа: ГУРВАН ЖИЛ ХӨӨЦӨЛДСНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА

Энэ үеэр Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутагт барьж байгаа анхны жүдогийн ордон. Яагаад Ховд аймгийг сонгох болсон бэ?

-Би Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч. Мөн Ховд аймгийн холбооны Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Энэ асуудлыг гурван жил уйгагүй хөөцөлдсөний үр дүнд ажил хэрэг болох гэж байна. Ховд аймаг бол жүдо, чөлөөт бөхийн шилдэг тамирчдыг төрөн гаргасан байдаг. Жүдогийн ордон баригдсанаар баруун бүсээс тив дэлхийд нэрээ дуурсгасан шинэ залуу олон тамирчид төрөн гарна гэж итгэж байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.