Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ

Д.Тулга / Спорт

sanjaadambaБилгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өндөрлөлөө. Энэхүү барилдаанд Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Д.Содномдорж, улсын начин Д.Пүрэвдагва нарын улсын алдар цолтой бөхчүүд хүч бяраа сорилоо.

Энэ жилийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Булган хангайн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ.

Шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Химон" констракшн ХХК-ний бөх, улсын арслан Н.Батсуурь, Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, "Херо холдинг" ХХК, ИЗИС-ийн бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар тунаж үлдэв. Ч.Санжаадамба заан ийн сар шинийн барилдаанд хоёр дахь удаагаа түрүүллээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.