Б.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураах зарлиг гаргажээ

Д.Тулга / Спорт

buhИх Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын шөвгийн 16 бөх допингийн шинжилгээ өгснөөс Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат улсын начин Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат улсын начин Б.Адъяабат нарын сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн гэж МҮБХ-оос зарласан.

Хоёрдугаар сарын 16-ны өдөр Допингийн эсрэг үндэсний төвд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариуг үндэслэн улсын начин Б.Суманчулуун, Б.Адъяабат нарын тав давсан давааг хүчингүй болгох тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораториор тогтоогдсон тул тус хоёр бөхийн улсын начин цолыг хураах зарлигийг хоёрдугаар сарын 18-ны өдөр гаргасан байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.