Орос руу галт тэрэг, автобусаар явбал хил дээр удаан саатахгүй

Д.Тулга / Нийгэм

ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан. Үүнтэй зэрэгцэн Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан Алтанбулаг-Хиагтын хилээр бизнес эрхлэхээр ОХУ-г зорьж байгаа зорчигчийн тоо эрс нэмэгдсэн. Улмаар зорчигч, тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсээд байгаа аж.

Энэ нь Монголын талын хил хяналтын байгууллагуудаас үл хамаарч байгаа бөгөөд ОХУ-ын шалган нэвтрүүлэх алба хяналт шалгалтыг удаан хийж, цөөн тооны машин татаж буйтай холбоотой юм байна. Тиймээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас аялал жуулчлалын чиглэлээр тус улсыг зорьж буй иргэдийг автомашинаар бус аль болохоор олон улсын галт тэрэг, автобусаар үйлчлүүлвэл илүү шуурхай хил нэвтрэх боломжтойг анхааруулж байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.