Ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна

Д.Тулга / Нийгэм

tuimerӨнгөрсөн онд 18 аймгийн 101 суманд 181 ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 12 хүн түлэгдэж, гурван хүн амь насаа алджээ. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаагаас шалтгаалж он гарснаас хойш зургаан ой хээрийн түймэр гарсан нь олон жилийн дунджаас өндөр байгаа аж. Тиймээс төрийн байгууллагууд болон иргэд ой хээрийн түймрээс сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

Ой хээрийн түймрийн 80 орчим хувь нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс болдог гэсэн дүгнэлтийг ОБЕГ гарсажээ. Тухайлбал үнс нурмаа дутуу унтраасан, тамхины ишээ ил хаясан, бүрэн бус техниктэй зорчсон, ил гал түлснээс болж түймэр гарч байна. Гуравдугаар сард хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах магадлал өндөр байна гэж Цаг, уур орчны шинжилгээний албанаас мэдээллэсэн. Иймд хаврын сард иргэд ой хээрийн түймэр гаргахгүй байхад онцгой анхаарч, урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас санууллаа.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.