Тендерийн урилга: АТМ, Орлого хүлээн авдаг АТМ нийлүүлэх /2 багцтай/

Д.Тулга / Байгаль орчин

Огноо: 2015 оны 02-р сарын 04

Тендер шалгаруулалтын нэр: АТМ, Орлого хүлээн авдаг АТМ нийлүүлэх /2 багцтай/

Тендер шалгаруулалтын дугаар: “ТБ/НТШ/15/38”

  • Төрийн банк нь эрх бухий тендерт оролцогчдоос АТМ, Орлого хулээн авдаг АТМ нийлүүлэх /2 багцтай/ тухай битүүмжилсэн тендерийг багц тус бүрт ирүүлэхийг урьж байна.
  • Тендерийн баримт бичгийг багц тус бүрт албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг багц тус бүрт Төрийн банкны 349900010309 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно.

Багц 1. АТМ нийлүүлэх

Багц 2. Орлого хүлээн авдаг АТМ нийлүүлэх

  • Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Борлуулалтын хэмжээ: 2014 оны борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, 2014 оны татварт тооцогдсон санхүүгийн тайлан.

- Ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо:

2013, 2014 онд АТМ, Орлого хүлээн авдаг АТМ нийлүүлж байсан гэрээний хуулбар болон гэрээ дүгнэсэн актын хамт, одоо хэрэгжүүлж байгаа ажлын захиалагч болон түүнтэй холбоо барьж болох нэр, хаяг, төрөл хэмжээ, үнийн дүн зэрэг дэлгэрэнгүй мэдээллийн хамт гаргаж ирүүлэх.

  • Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (хоёр) хувьтай тэнцэх дүнтэй (төгрөгөөр) тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийг 2015 оны 03-р сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 14 цаг 40 минутад нээнэ.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж,

Төрийн банкны төв 2-р байр, Хангамж, Үйлчилгээний хэлтэс, 2-р давхар, 202 тоот өрөө Утас: 94996603.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.