18 метр урттай шинэ автобус оруулж ирэхээр болжээ

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаас иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газрынхан олон хүн тээвэрлэх хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж ирэхээр болжээ. Тодруулбал, эхний ээлжинд 20 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд шинэ учраас түлш харьцангуй бага идэх аж.

Манайд өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан байгуулсан юм. Уг санд өдгөө нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд буй бөгөөд энэ мөнгөөр тээврийн салбарын паркийг шинэчилнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарлажээ. 2015 онд нийт 70 шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.