Цэнхэр, ягаан тасалбар, 1072 хувьцааны талаар мэдээлэл өгнө

Д.Тулга / Эдийн засаг

birjЭнэ сарын 6, 7-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, брокер, дилерийн компаниуд оролцох юм байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж болон бусад зах зээлд оролцогч мэргэжлийн болон удирдах байгууллагуудын үйл ажиллагаа, үүрэг хариуцлага болон бүтэц зохион байгуулалтын талаар ард, иргэд болон хөрөнгө оруулагчдад нэгдсэн ойлголт өгөх аж. Иргэдийн дансыг шүүж холбогдох ногдол ашиг болон харъяа брокерийн пүүсийн талаар мэдээлэл өгөх, Ард, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, брокерийн болон төлбөр тооцооны дансуудыг түргэн шуурхай нээж, зөвлөгөө өгч үйлчлэхээр төлөвлөжээ. Мөн хувьцаатай холбоотой ард иргэдийн гомдол, саналыг бүртгэх, холбогдох мэдээллийг өгөх юм байна.

Мөн 1990 онд гаргаж байсан цэнхэр, ягаан тасалбарын талаар иргэдэд тодорхой ойлголт өгч, иргэдийн нэр дээр уг тасалбар байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал гомдол гаргах боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Тодруулбал цэнхэр, ягаан тасалбарыг нь зөвшөөрөлгүйгээр авсан бол гомдол гаргах боломжтой юм байна. Үүнээс гадна 1072 хувьцааны талаарх мэдээллийг иргэдэд өгөх юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.