Ажилгүйдэл буурчээ

Д.Тулга / Нийгэм

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын 2015 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Нийгмийн үзүүлэлтүүд хүн ам өссөн баярт мэдээгээр эхэлж байна. Гурван сая дахь иргэнээр бүл нэмсэн нэгдүгээр сард 6668 эх амаржжээ. Энэ нь 2014 оны мөн үеэс амаржсан эхийн тоо 221 буюу 3.4 хувь, мэндэлсэн хүүхдийн тоо 234 буюу 3.6 хувиар өссөн гэсэн үг юм. Төрөлтийн өсөлттэй зэрэгцээд нялхасын эндэгдэл ч нэмэгдсэн байна. Нэгдүгээр сард нялхасын эндэгдэл 37.2 хувиар өсч, 1-5 хүртэл насны 32 хүүхэд эндсэн нь мөн л нэмэгдсэн үзүүлэлт аж.

статистик

Тоон үзүүлэлт гаргасан хугацаанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ. Өнгөрсөн сард нийт 35.8 мянган ажилгүйчүүд байсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 мянган хүн буюу 7.6 хувиар буурсан байна. Ингэснээр улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 7.7 хувь болжээ. Монгол Улсын эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.1 сая аж. Тэдний 523 мянга нь эмэгтэйчүүд бол 604 мянга нь эрчүүд аж. 2014 оны IV улирлын судалгаанаас харвал улсын хэмжээнд байгаа 87 мянган ажилгүй иргэдийн 56.5 хувь нь эрэгтэйчүүд, 43.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

статистик

Улсын хэмжээнд 2015 оны нэгдүгээр сард 2960 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэр 309 гэмт хэрэг буюу 11.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Уг гэмт хэргийн улмаас 991 хүн гэмтэж, 169 хүн нас барсан нь 16.6 хувиар өссөн дүн юм. Хулгай, танхай, бусдын биед гэмтэл учруулах хэрэг нэмэгдсэн нь гэмт хэргийн өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна цагдаагийн байгууллагын илрүүлэлт сайн байгаа нь өссөн дүн гарахад нөлөөлсөн гэдгийг статистикчид хэлж байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.