“Нормандын дөрвөл” Парист дахин уулзаж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

normandӨнөөдөр Францын нийслэл Парис хотноо “Нормандын дөрвөл” дахин уулзаж байна. Энэхүү уулзалтад ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Герман, Украин, Францын Гадаад харилцааны яамны сайд нар оролцож буй аж. Энэ удаагийн уулзалтын зорилго Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөх, хүнд зэвсэг техникийг татахад чиглэжээ.

Уулзалтад оролцож буй Украины Гадаад харилцааны сайд Павел Климкин “Нэн даруй гал зогссохыг шаардаж байна. Манай байр суурь бол ОХУ болон тэдний дэмжиж байгаа террористууд галаа зогсоож, Минскийн хэлэлцээрийг ёсчлон биелүүлэх ёстой" гэж тэмдэглэсэн байна.

ОХУ-ын хэвлэл мэдээлэлд, хоёрдугаар сарын 15-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээр үр дүнд хүрээгүй. Салан тусгаарлагчид зэр зэвсэгээ эргүүлэн татахын оронд эсрэгээрээ Дебальцево сууринг эзлэн хяналт тогтоосон гэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, талуудыг зааглаж байгаа зурвасын дагуу байлдааны хүнд зэвсэг техник их хэмжээгээр байрлуулсан аж.

Гал зогсоох хэлэлцээр гацсантай холбогдуулан Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон ОХУ-д тулган шаардлага тавихаар зэхэж байгаа бөгөөд салан тусгаарлагчид Мариупольд довтлох юм бол барууныхан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах болно гэж мэдэгджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.