СЗХ-ны Улсын байцаагчийн дүрмийг шинэчлэн баталжээ

Д.Тулга / Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн дүрэм нь улсын байцаагчийн бүрэн эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон санхүүгийн зах зээлийн зохицуулалтад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Хорооноос гаргасан дүрэм, журмыг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.

Уг дүрмийг Хорооны хуралдаанаар шинэчлэн баталжээ. Учир нь дүрмийн зарим зүйл заалт оновчгүй томьёологдсон, мөн Хорооны зохицуулалтын хүрээнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж байгаатай холбогдуулан шинэчлэн батлах шаардлага тулгараад байсан аж.

Дүрэм шинэчлэн батлагдсанаар байнгын ажиллагаатай “Улсын байцаагчийн зөвлөл” ажиллахаар болсон байна. Мөн хууль, эрх зүйн уялдаатай нэр томьёоны тайлбар оруулж, улсын байцаагчийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчилсэн ач холбогдолтой шинэчлэлт болжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.