Шатахуун түгээх станц дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

Д.Тулга / Хууль

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын ажилчдаас 4.8 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр гарсан. Улмаар мод барин дээрэм хийсэн гэх 25-30 орчим насны гурван залууг эрэн сурвалжилж байсан билээ.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн Т, Т, О нарыг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай ажилласны дүнд өнөөдөр илрүүлжээ. Энэ гэмт хэргийг 30-32 насны залуус үйлдсэн нь тогтоогдож, тэдэнд Эрүүгийн хуулийн 147.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гэмт этгээдүүд дээрэмдсэн мөнгөө бэлнээр хадгалж, хувааж хэрэглэхээр үгсэн тохиролцсон байжээ. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.