Тэтгэврийн хэмжээнээс хамаарч 20-27 мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгдэнэ

Д.Тулга / Эдийн засаг

tetgever

Энэ оны төсвийн төсөлд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан УИХ-аас Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсөвт 89.0 орчим тэрбум төгрөгийг баталж өгсөн. Иймд батлагдсан төсөвт багтаан Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм. Уг шийдвэрээр 200.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27.0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22.0 мянган төгрөгөөр, 600.0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20.0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180.3 мянган төгрөг байсныг 207.3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145.2 мянган төгрөг байсныг 172.2 төгрөг болгон шинэчлэн тогтоосон юм. Улсын хэмжээнд нийт 318.0 орчим мянган тэтгэвэр авагч байдаг бөгөөд эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ наад зах нь сард 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115.0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48.0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон.

Тэтгэвэр авагч иргэдийн хувьд 1990-2000 оны хоорондох 11 жилээ ажилласнаар нөхөн тооцуулах боломжтой байсан аж. Ажилласнаар нөхөн тооцуулсан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингийнхаа 1.5%-иар бодож тэтгэврийн нэмэгдэл авдаг. Хамгийн ихдээ 11 жилийг нөхөн тооцуулсан гэвэл, 11 жилийг 1.5%-иар үржээд 16.5% гарна. Тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин нь 400.0 мянган төгрөг байсан гэвэл үүний 16.5% нь 66.0 мянган төгрөг болж байгаа юм. 64.0 мянган тэтгэвэр авагч дунджаар 6.9 жилийг ажилласнаар нөхөн тооцуулсан гэсэн дүн гарсан байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.