Эрүүл аюулгүй байдлын индексээр 16 хороо сайн дүн авчээ

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт Эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд, Улаанбаатар хотын 2013 оны ЭАБИ индексийн шалгуур үзүүлэлт болон матрицыг хэрхэн боловсруулсан, 2012 онтой харьцуулсан үр дүнг өнөөдөр танилцууллаа. Нийслэлийн хороо, дүүрэг бүр, нутгийн захиргааны байгууллагуудад тогтоож буй Эрүүл аюулгүй байдлын индекс нь нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг нотолгоонд суурилсан үзүүлэлт юм. ЭАБИ-ийн дүнгээр нийт 152 хорооны 16 хороо сайн, 49 хороо боломжийн, 65 хороо хангалттай түвшинд ажиллажээ. Харин 34 хороо дунд, 26 хороо дундаас доогуур түвшинд байгаа бол хороодын 27 нь хангалтгүй байна гэж үзэж байгаа юм. ЭАБИ - ийн талаарх ойлголт бүх шатанд өмнөх жилтэй харьцуулахад дээшилсэн бөгөөд нийт 50 үзүүлэлтийн 40 эерэг үзүүлэлтээс 28 үзүүлэлт өссөн байна. Харин 10 сөрөг үзүүлэлтээс 5 буурчээ.

Мөн энэ үеэр хороодынхоо ЭАБИ, Амьдрах орчны зураглал, Орон нутгийн хөгжлийн сан, Ерөнхий төлөвлөгөө гэсэн үндсэн 4 үзүүлэлтийг биелүүлж ажилласан 20 хороон даргыг урамшуулав.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.