Оюутан солилцоогоор очсон монгол залууг саатуулжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

suwonЭнэ сарын 24-нмй өдрийн мягмар гаригт БНСУ-ын Сувон хотод гэмт хэрэг өдүүлсэн Монгол улсын иргэн Б-г саатуулсан байна. Энэ талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Б нь эдүгээ 28 настай бөгөөд гудамжинд явж байсан солонгос оюутан залуусыг зодож танхайрсан байна.

Тодруулбал, монгол оюутан Б нь энэ сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 01.15 цагийн орчим Сувон хотын Ёнгдунгү дүүрэг дэх нэгэн гудамжинд явж байхдаа өөдөөсөө ирж байсан хоёр солонгос залуустай юм ярихаар зогсчээ. Гэтэл түүний тоолгүй цааш явсан тул сайхь хоёр залууг зодсон хэрэг үйлдсэн байна.

Тэрээр анхны мэдүүлэгтээ “Би тэр хоёр залууг таньдаг хүн байна хэмээн андуурч мэндэлсэн ба юм ярихгүй гэхээр нь зодсон” хэмээжээ.

Монгол улсын иргэн оюутан Б-д холбогдох хэргийг Сувон хотын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.