Боловсролын салбарыг хөгжлийн гарцаа болгосон “Loudoun country”-д зочиллоо

Д.Тулга / Боловсрол

АНУ-ын нийслэл Вашингтоноос зуу гаруй километр зайтай орших Loudoun county нь гурван зуун мянган хүн амтай, манай дөрвөн аймгийг нийлүүлсэн эсвэл, нийслэл хотыг нэг дүүрэгтэй тэнцэхүйц хэмжээний оршин суугчтай юм. Энэ нутаг 1990-ээд оны сүүлчээр наяад мянган хүн амтай байжээ. Орон нутгийн хөгжлийг дагаад ирж суурьших иргэдийн тоо нэмэгдсээр 25 жилийн дотор л гэхэд гурав дахин өссөн байна. Засаг захиргааны бодлого бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эрхлэлт, бизнесийн үйл ажиллагааны ачаар эдийн засгийн өсөлт нь асар хурдацтай нэмэгджээ. Loudoun county нь Виржиниа муждаа төдийгүй АНУ-ын хэмжээнд эдийн засгийн хөгжил, амьжиргааны өртөг, аьдралын чанараар нэгдүгээрт орж байна. “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчдын гаргасан АНУ-ын орон нутгийн засаг захиргааны нэгжийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтийг Виржиниа мужийн Loudoun Сounty-н Иргэдийн Зөвлөлийн удирдлагууд таатай хүлээн авч, Иргэдийн зөвлөлийн дарга болон засаг дарга нар нь үйл ажиллагаагаа танилцуулан уулзалт хийсэн юм. Бидний хувьд хөгжлийн зөв гарцыг дэд бүтцийн зэрэгцээ эдийн засгийн зөв бодлого хэмээн үздэг. Тиймээс бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталдаг. Манай нутгийн хувьд газар тариалан, хөдөө аж ахуй гэсэн хоёр үндсэн салбартай. Хөрөнгийн биржид манай иргэдийн бизнесийн хувьцаа хурдацттай өсч байгаа тул баялаг бүтээгчдийн хувьд үйлвэрлэлээ цааш хөгжүүлэх зээлийн хүү байнга буурсаар байна. Нийслэл хотоос манай нутаг руу метро тавихаар бүтээн босголтын ажил явагдаж байна. Энэ бол иргэдийн хамгийн их хүсэн хүлээж буй зүйл юм хэмээн Виржиниа мужийн Loudoun County-н Иргэдийн Зөвлөлийн дарга Скотт ярьсан юм. Тус нутгийн иргэдийн зөвлөл нь найман гишүүнтэй бөгөөд найман хорооноос сонгогддог ажээ. Иргэдийн зөвлөлийн дарга бөгөөд Лаудоны захирагчийн хувьд ч мөн найман хорооны иргэдийн сонгуулиар томилогддог байна. Иргэдийн Зөвлөл санхүү, газар зохион байгуулалт, эдийн засгийн өсөлт хариуцсан гурван үндсэн байнгын хороотой. Гүйцэтгэх албанд 3400 гаруй хүн ажилладаг бөгөөд жилийн 2.4 тэрбум долларын дөсөвтэй ажил үүргээ гүйцэтгэдэг ажээ. Зам тээвэр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, нийгмийн болон боловсролын асуудлуудыг энэ байнгын хороод дэд хороодоороо дамжуулан хариуцдаг байна.

Тус нутгийн нийт төсвийн гуравны хоёрыг машин, газар, бизнесийн татвараас бүрдүүлдэг. Татварын дийлэнх хувийг боловсролын байгууллагын бүтээн байгуулалтад зарцуулж байгаа ажээ. Жилд 22 сая хүн жуулчлал, бизнесийн зорилгоор Loudoun County-д ирдэг байна. Транзит тээвэр хөгжсөн, гадаад худалдаа, бизнесийн татварын орлогоор дэд бүтцээ хөгжүүлж, нэмэлт татварын орлогоор олон улсын агаарын тээврийн нисэх буудалтай шууд холгогдох боломж бүрдэж байна. Иргэдийн Зөвлөлийн төлөөлөгч бүр сард нэг удаа иргэдийн төлөөлөлтэй уулзан саналыг нь сонсдог. Иргэдийн амьдралд шууд нөлөөтэй, орон нутгийн захиргаанаас гаргаж байгаа шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд бүгд идэвхтэй ханддаг. Хурал бүр ирц өндөртэй байдаггүй ч иргэдийн анхаарлыг татсан асуудлуудад танхимаар дүүрэн хүмүүс цуглан санал бодлоо илэрхийлдэг юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтыг нэг сарын өмнөөс цахим хуудас орон нутгийн мэдээллийн хэрэгслээр гарган иргэдээ урьдаг юм. Орон нутгийн төсвийн зарцуулалт тайлангаа орон нутгийн цахим хуудсанд байрлуулдаг. Иргэд тухайлсан асуудлаар мэдээлэл авах хүсэлтээ бидэнд бичгээр мэдэгдвэл тодорхой хугацааны дараа тэр асуудалд хариу өгдөг. Жилд ийм хүсэлт 10-15 мянга орчим ирдэг хэмээн Loudoun County-н Иргэдийн Зөвлөлийн удирдлагууд ярьж байна.

Мужийн төдийгүй АНУ-ын засаг захиргааны шилдэг жишээ болсон Loudoun County-ын удирдлагууд ийнхүү залуусыг маань найсгаар хүлээн авч орон нутгийнхаа хөгжлийн асуудлаар нээлттэй ярилцлаа. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот төслийн шилдэг оролцогчдын дунд орон нутгийн удирдлагад төлөөлөгчөөр ажиллаж байгаа хэд хэдэн оролцогч бий. Тэдний хувьд ч энэ удаагийн уулзалт ихээхэн үр дүнтэй байсан юм.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.