Амжилтыг нь түдгэлзүүлсэн азарга, соёолон хэнийх вэ

Д.Тулга / Спорт

“Дүнжингарав-2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдааныг хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр Цагаан хөтөлд зохион байгуулсан билээ. Анхнаасаа л эсэргүүцлийн дор зохион байгуулагдсан тус уралдаан нэлээдгүй будилаантай болсон бололтой. Тодруулбал “Дүнжингарав-2015” уралдааны азарга, соёолон насанд түрүүлж, айрагдсан морьдын амжилтыг түдгэлзүүлэхээр Монголын Морин спорт уяачдын холбооноос шийдвэрлэжээ. Учир нь азарга, соёолон насанд эрлийз адуу түрүүлж, айрагдсан хэмээн нэр бүхий уяач гомдол гаргасан байна. Үүлдэрлэг байдлаар ялгах комисс дээрхи хоёр насанд түрүүлж, айрагдсан морьдын үүлдэрлэг байдлыг дахин нягтласны дараа албан ёсны цуваа гаргахаар болжээ.

Хэний азарга, соёолон “Дүнжингарав-2015” уралдаанд түрүүлж, айрагдав?

Уралдаанд 148 азарга бүртгүүлснээс:

mori Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн Зээрд азаргыг 10 дугаартай 12 настай унаач хүү Батбуянгийн Цэрэндаваа унаж түрүүлүүлэв.

moriХөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Түвдэндоржийн Болдбаатарын Халиун азаргыг 39 дугаартай, 13 настай унаач хүү Батжаргалын Ганхүү унаж аман хүзүүдэв.

moriӨмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Хүүгийн Түмэнбаярын Хонгор азаргыг 132 дугаартай, 12 настай унаач хүү Оргилбулагийн Аравнайсүрэн унаж, айргийн 3-т хурдлуулжээ.

mori

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаярын Хонгор азаргыг 12 дугаартай, 12 настай унаач хүү Даваадоржийн Нямбаяр унаж, айргийн 4-т хурдлуулжээ.

moriОрхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Гомбожавын Баярцогтын Хүрэн азаргыг 69 дугаартай, 10 настай Батсайханы Рагчаа унаж, айргийн 5-д хурдлуулжээ.

Уралдаанд 170 соёолон бүртгүүлснээс:

mori

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Бадамгаравын Бадраагийн Хар соёолонг 140 дугаартай, 13 настай Ганчимэгийн Алтантөгс унаж түрүүлэв. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Дамбын Хишигжаргалын Цагаан соёолонг 17 дугаартай, 11 настай унаач хүү Пүрэвсүрэнгийн Тэмүүжин унаж, аман хүзүүдүүлсэн байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Онон Батбилэгийн Зээрд соёолонг 69 дугаартай, 10 настай уралдаанч хүү Батбилэгийн Буяндэлгэр унаж, айргийн 3-т хурдлуулсан байна.

mori

Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, Баянжаргалын Баттөрийн Халиун соёолонг 18 дугаартай, 12 настай уралдаанч хүү Наранбаатарын Уртнасан унаж, айргийн 4-т хурдлуулжээ.

mori

Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Мөнхбатын Цэрэндамба Хээр соёолонг 3 дугаартай, 13 настай Ж.Дашзэвэг унаж, айргийн 5-д хурдлуулжээ.

Дээрх морьдын үүлдэрлэг байдлыг дахин нягтлаж судалж үзсэний үндсэн дээр эрлийз адуу гэдэг нь тогтоогдвол амжилтыг нь түдгэлзүүлэх юм байна. Ингэснээр ард нь хурдалсан морьдын амжилт ахих боломжтой аж.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.