Марк Цукерберг хэрэглэгчдээсээ тусламж хүслээ

Д.Тулга / Гадаад мэдээ

tsukerberg"Facebook" нийгмийн сүлжээг үндэслэгч, ерөнхий захирал Марк Цукерберг 2015 онд өмнөө тавих амьдралын зорилгоо тодорхойлохын тулд хэрэглэгчдээсээ тусламж хүссэн байна. Тэрээр "2015 оны турш өмнөө ямар зорилго тавьж амьдрах тухай би яг одоо бодож байна. Мэдэхгүй хүмүүст хандан тайлбарлахад, би мэдлэгийн хүрээгээ тэлэх, бас Facebook-ийн ажлаас гадуур ямар нэг шинэ юм мэдэж авахын тулд жил бүр өмнөө зорилго тавьдаг" хэмээжээ.

Марк Цукерберг энэ талаар интернэтэд бичсэн даруйд 2.6 мянган санал ирж, улмаар 100 мянга гаруй хэрэглэгч like дарсан аж. Өдөр бүр гэрэл зургаа авахуулах буюу шүлэг бичих, мод суулгах зэрэг санал ирснээс гадна зарим нь нийгмийн сүлжээний интерфейсийг сайжруулахыг Цукербергт зөвлөсөн байна.

2013 онд Цукерберг гадаад хэл сурах, хооллох дэглэмээ өөрчлөх, Facebook-ийг өдөр бүр хэрэглэдэггүй хүнтэй уулзах зэрэг зорилго өмнөө тавьж байжээ. Марк Цукерберг анх 2009 онд зорилгоо тодорхойлсон ба түүнээс хойш жил бүр ийм арга хэмжээ зохион байгуулдаг болсон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:40

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:03:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.