Нийслэлчүүд шинэ оноо Чингисийн талбайд угтлаа

Д.Тулга / Нийгэм

Нийслэлчүүдийг хөглөсөн “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн өчигдөр төв талбайд 20.00 цагаас эхлэн “Шар айраг”, “Sweetymotion” “Ньюанс” “3 охин” “V.R” хамтлаг болон хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, поп дива С.Наран, Д.Болд нарын ая дуугаар 00.00 цаг хүртэл үргэлжилж нийслэлчүүд төв талбайдаа олуулаа цуглан баяр хөөр дүүрэн шинэ оноо хамтдаа угтлаа.

Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Юуны өмнө Та бүхэнд айлчлан ирж буй 2015 оны мэндийг дэвшүүлье. Жил бүрийн энэ өдөр өнгөрсөн жилийг амжилт бүтээлээр үдэж, ирэх оноо урам зоригоор угтах хүсэл зорилгоор бид энд цуглардаг. Энэ жил өнгөрсөн жилээс илүү хүйтэн өдөр шинэ оноо угтаж байгаа ч гэсэн өмнөх жилээс илүү их хүн цугларсан нь Та бүхний халуун сэтгэлийн илэрхийлэл гэж ойлгож байна. Тийм учраас Улаанбаатар хот 2015 онд энд цугларсан хүний тоогоор амжилт бүтээлээр дүүрэн байх болно. Бид Нийслэлээ дэлхийн сайхан хот болгохын төлөө зорин ажиллаж байна. Энэ ч үүднээс бид ирэх жил Улаанбаатарын хаанаас ч интернетэд холбогдох боломжийг бүрдүүлж, 10 гаруй мянган айл өрхийг орон сууцаар хангаж, нийслэлийнхээ гудамж талбайг хөгжсөн хотуудын хэмжээнд тохижуулж, иргэдээ ажил орлоготой болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Та бүхний энэ их энерги, халуун сэтгэлийн хүчинд бидний ажил бүтэмжтэй байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн юм.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.