Хувийн хэвшлийн 10 цэцэрлэгт зөвшөөрөл олгожээ

Д.Тулга / Нийгэм

tsetserleg

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны A/608 дугаар захирамжаар томилогдсон “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох” шинжээчийн Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн иргэн Д.Батсуурийн “Шинэ зууны багачууд”, М.Алимаагийн “Мөнхжин”, Ж.Эрдэнэжаргалын “Хан Билгүүдэй”, Д.Цэрэндашийн “Мөнхийн алаг үрс”, Л.Доржпүрэвийн “Нарны багачууд”, А.Сэлэнгийн “Монгол жаал”, Л.Оюунчимэгийн “Буурай ээж”, Р.Дүүрэнжаргалын “Цэнгэлтэй жаалууд”, Д.Оюунчимэгийн “Авьяаслаг багачууд”, Я.Оюунцэцэгийн “Бяцхан хун”, Д.Даваасүрэнгийн “Чигчий бүүвэй”, Г.Төгөлдөрийн “Тонтоолой”, Г.Отгоны “Цэцэн маамуу”, З.Даваасүрэнгийн “Нандин гурван эрдэнэ”, А.Хишигдоржийн “Хулгануудын хотхон” цэцэрлэгүүдийг байгуулахаар боллоо. Цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, цэцэрлэгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллахыг үүсгэн байгуулагч нарт, шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:38


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.