Харзны усанд ордог байршлуудад анхааруулах тэмдэглэгээ хийнэ

Д.Тулга / Нийгэм

Туул голын сав газрын захиргаанаас Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагуу эргүүл, хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хог хаягдлаа хаясан, харзны усанд орохдоо голын усыг бохирдуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан байна. Мөн Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагууд голруу тээврийн хэрэгсэлтэй ордог, иргэд харзны усанд ордог газруудын байршлыг тодорхойлж, зураглал хийсэн байна. Харзны усанд ордог 5 байршил, тээврийн хэрэгсэлтэй ордог 10 байршилд анхааруулах, хориглох тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ. Цаашид БОНХАЖ-ын сайдын тушаалын дагуу Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн байна.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.