“Тавантолгой”-н хэлэлцээ дуусах шатандаа оржээ

Д.Тулга / Эдийн засаг

tavantolgoi

“Тавантолгой"-н хөрөнгө оруулагчдын хэлэлцээ дуусах шатандаа орж, одоогоор төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийн урьдчилсан тооцоо бэлэн болоод байгааг Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлсэн юм. Хуулийн дагуу “Тавантолгой"-н эхний хөрөнгө оруулалтын гэрээ 100 сая ам.доллараас давсан үнийн дүнтэй асуудал яригдаж байгаа болохоор УИХ энэ хаврын чуулганаар эцэслэн батлах шаардлагатай болох юм. Хөрөнгө оруулалтын гэрээг батлах үед УИХ дээр асуудал сунжирч магадгүй байгаа. Учир нь УИХ-ын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энержи Ресурсийг 100 хувь үндэсний компани гэж харахгүй байгаа" хэмээн хэлээд байгаа. “Таван Толгой" төслийн хэлэлцээрт орж байгаа талууд хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч, эхний ээлжинд хөрөнгө оруулалтын гэрээ, түрээсийн гэрээ, концессийн гэрээ зэрэг 5-8 гэрээ байгуулахаар болжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.