Талцалыг зөв хандлагаар өөрчилнө

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Вашингтон хотноо улс төр, нийгэм, төрийн байгуулалтын чиглэлээр 21 хоногийн тусгай хөтөлбөрт суралцаж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг 30 оролцогч таван багт хуваагдаж, өөрсдийн сонгосон сэдвээр кампанит ажлын төлөвлөгөө боловсруулах даалгавар гүйцэтгэж байна. Энэ удаад шилдэг оролцогч Х.Дашзэвэг, Б.Золзаяа, С.Санасэр, Б.Мөнгөнзаяа, Г.Ганзориг нар улс орон, аймаг сум, хамт олон гээд хаа сайгүй бий болж хэрээс хэтэрсэн “талцал” хэмээх үзэгдлээс үүдэлтэй сөрөг хандлагыг шинэ үеийн зөв хандлагаар өөрчлөх нийгэмд чиглэсэн компанит ажлыг өрнүүлэхэд чиглэжээ.

Кампанит ажлын төлөвлөгөөтэй танилцсан IRI олон улсын хүрээлэнгийн зөвлөх, улс төр судлаач ноён Майк Митчелл “Цагийн хуваарилалтыг сайн ашигласан сайхан илтгэл боллоо. Өөрөөр хэлбэл хүний анхаарлыг татах цаг хугацааг маш сайн тооцсон байна. Мөн зорилгодоо хүрэх агуулга шалтгаанаа видео материал ашиглан хийсэн нь үнэхээр зөв шийдэл болж энд цугласан хүмүүсийн анхаарлыг зуун хувь татаж чадлаа. Би хүртэл гэр бүлийн хооронд үүсэх энэ асуудлыг хараад цочих шиг л боллоо. Хэтэрхий гоё ганган бус амьдралд их ойр асуудлыг энгийн байдлаар харуулсан, эхнэр нөхрийг эцэст нь эвлэрүүлж их тийм эерэг байдлаар төгсгөсөн нь ч сайн шийдэл. Гэхдээ цаашид хүчирхийллийг бага ашиглаарай. Та бүхэн төслийнхөө зорилго, агуулга, хэрэгжүүлэх арга зам, хөрөнгө санхүүг хэрхэн зохион байгуулах, олон нийтийн дэмжлэгийг хэрхэн авах гээд бүх зүйлийг маш сайн тооцоолжээ” гэж хэллээ.

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг оролцогчдын АНУ-ын Вашингтон хотноо хамрагдсан манлайллын хөтөлбөр дуусч байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.