Т.Энхжаргал Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртжээ

Д.Тулга / Спорт

Дугуйн залуучуудын 22, насанд хүрэгчдийн 35 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-17-нд Тайландын Нахонратчасима хотод болжээ. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших, ОУХМ Т.Даваатогтох, С.Сүхбаатар нарын удирдлагад есөн тамирчин оролцлоо. Тэмцээний эмэгтэйчүүдийн элит ангилалын цуваа гараатай 32.7 км-ын зайд ОУХМ Т.Энхжаргал 47.37.65 минутын амжилтаар хүрэл медаль хүртжээ. Энэ зайд БНСУ-ын Ан На Рум, Японы Маюүко Хагивара нар алт, мөнгөн медаль авсан байна.

Ийнхүү Т.Энхжаргал Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван жил дараалан медаль хүртэж байна. Тэрээр 2013 онд Энэтхэгт болсон Азийн АШТ-ээс цуваа гараатай 28 км-ын зайд алтан медаль хүртэж, манай түүхэн дэх дугуйн тивийн анхны аваргын алтан медалийг авч байсан юм.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.