Орон сууцны зээл авсан иргэдийн тоо нэмэгджээ

Д.Тулга / Эдийн засаг

зээл

Өнгөрөгч оны сүүл 12 дугаар сарын эцсийн байдлаар банкуудын олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл хоёр их наяд 844 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 66 мянга 334 хүрсэн гэж Монголбанкнаас мэдээллээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сараас 3.9 нэгж хувиар, оны эхнээс 82.7 нэгж хувиар саараад байгаа аж. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2008 оноос хойш байгаагүй дээд түвшинд хүрчээ. Энэхүү үзүүлэлт найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш огцом өссөн болохыг албаныхан хэлж байлаа.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.