Иргэд улсын бүртгэлд цахимаар бүртгүүлнэ

Д.Тулга / Улстөр

байнгын хороо

Хууль зүйн байнгын хороо шинэ оны анхны хуралдаанаа өнөөдөр үдээс хойш хийж, хоёр асуудал хэлэлцлээ. Тус байнгын хороогоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байнгын хорооны гишүүдийн асуултад ажлын хэсгийнхэн хариулт өгсөн юм.

Ж.Батзандан: Энэ хуулийн гол зорилго нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн систем бүрдүүлэхэд чиглэж байгаа. Уг хууль батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл ил тод болохын зэрэгцээ шат дамжлага цөөрч чирэгдэл багасна. Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэхэд 12 бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар орж тав хоног зарцуулдаг байсан бол шинэ хууль батлагдсанаар улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх, иргэд цахимаар мэдээлэл авах, төрийн байгууллагууд хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг цахимаар солилцох боломжтой болох юм” гэдгийг хэллээ.

Ц.Оюунбаатар: Улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглодог, үйлчлүүлэгчийн аль нэг талд орж үгсдэг явдлыг цаашид таслан зогсоох, аливаа асуудалд хариуцлагатай, шударгаар хандах, улсын бүртгэлийн ажилтнууд нь мэргэшсэн байх шаардлагатайг онцолж байв. ҮҮний дараа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:57


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.