Д.Эрдэнэбаатар: Галыг 01:49 цагт бүрэн унтраасан

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар “Хаан гэр” ресторан болон шар айрагны үйлдвэрт гарсан галын талаар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдөр 16:00 цагийн үед гарсан галыг тус байгууллагын 70 алба хаагч 20 автомашинтайгаар ажиллаж, өчигдөр 20:30 цагт намжаан, 01:49 цагт бүрэн унтраасан байна. Гал гарсан объектыг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад аваад байна. Мөн галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч, шинжээчид газар дээр нь ажиллаж байгаа гэсэн юм.

Д.Эрдэнэбаатар дарга хэлэхдээ “Гал гарсан барилга нь 1957 онд баригдсан хуучны барилга учраас барилгын зураг хийц, бүтэц нь тодорхойгүй байсан. Мөн тавын банзаар доторлон, хөөсөнцрөөр дулаалж, дахин тавын банз хадаж, шилэн хөвөнгөөр доторлосон байсан нь гал тархах гол шалтгаан болсон. Барилга шувуун дээвэртэй байсан учраас дээр гарч ажиллахад бэрхшээлтэй тал байлаа. Гэхдээ манай алба хаагчид бүх нөөц бололцоогоо дайчилж ажилласны хүчинд барилгын нэгдүгээр давхар руу гал орохоос бүрэн хамгаалж чадсан. Техник, тоног төхөөрөмжөөр дутагдсан асуудал байхгүй. Манай автомашинууд болон гал сөнөөгчид 2013 оны техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон” хэмээсэн юм.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.