“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлыг томилжээ

Д.Тулга / Улстөр

Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн өмнөх гүйцэтгэх захирал О.Сайнбуяныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд Б.Бямбасайханыг томилсон байна.

О.Сайнбуян нь 2012 оны арван нэгдүгээр сард “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаар Я.Долгоржавын оронд томилогдож байсан юм. Б. Бямбасайхан нь 2012 оны 12-р сараас Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байгаа ба эдүгээ Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт, төслийн менежмент, санхүүгийн зөвлөгөө өгдөг НоваТерра ХХК-д үүсгэн байгуулагч захирлаар ажилладаг. НоваТерра нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө мөн дэд бүтцийн төслүүдэд хамтран хөрөнгө оруулах болон хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчид, томоохон корпорацууд, Засгийн Газар, санхүүгийн байгуулгууд болон хувийн эзэмшлийн байгуулгуудад зөвлөгөө өгдөг. Бямбасайхан нь эрчим хүчний хэмнэлттэй барилга, сэргээгдэх эрчим хүчний технологийг нэвтрүүлдэг Гэйтвэй Девелопмент Монголиа Компанийн ТУЗ-ийг удирддаг.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.