Туркээс 5000 жилийн өмнө баригдсан газар доорхи хот олдоод байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Археологичид Туркийн төв нутгийн Каппадокия мужаас 5000 гаруй жилийн өмнө баригдсан газар доорхи хот илрүүлсэн талаар “Hurriyet” сонин мэдээлснийг “Риа Новости” уламжилжээ. Энэхүү хот нь дэлхий дээр мэдэгдэж буй газар доорхи хотуудаас хамгийн том нь аж.

Каппадоки нь Туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т оршдог, НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт байгалийн үзэсгэлэнт газар юм байна.

Энэ хотыг Невшехир хотын хэрмийн ойролцоо барилгын ажил хийж байсан хүмүүс олж илрүүлжээ. Хотын дарга Хасан Унверийн хэлснээр, газар доорхи энэ хотын нийт талбай өмнө олдож байсан газар доорхи хотуудынхаас илүү том аж.

Туркийн орон сууцны барилгын газрын тэргүүн Мехмет Туран “Газар доорхи хотыг барилгын суурь ухаж байсан барилгачид олсон. Урьдчилсан тооцоогоор газар доор байсан энэ галарей 7 км-ээс багагүй урттай байсан. Бид ийм дурсгалт зүйлсийг устгахгүйн тулд 90 сая доллараар үнэлэгдэх төслөө зогсоогоод байна. Газар доорхи энэ хот бол зөвхөн Туркт ч биш, дэлхийд томд орно” гэж мэдэгджээ. Эртний хот бүхэлдээ 45 га газар хамарсан талаар археологичид хэлсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.