XIV Далай лам: Орос бол Ази, Европыг холбох гүүр

Д.Тулга / Нүүр

dalailamШинэ оны босгон дээр Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам "Риа Новости”-д ярилцлага өгчээ. Энэ үеэр тэрээр ОХУ-ыг Ази, Европыг холбох гүүр хэмээн дахин онцолсон байна. Далай лам хэлэхдээ “Би 1979 онд ЗХУ-д анх удаа айлчилсан. ОХУ бол дэлхийн тавцанд чухал үүрэг гүйцэтгэдэг улс. Би үргэлж Орос бол Ази, Европыг холбох гүүр гэж хэлдэг. Христ, Ислам, Еврей болон Бурхны шашныг ОХУ-д л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.

Бидний дунд түүхэн дотно сүнслэг харилцаа байдаг. XIII Далай лам Оросын эзэн хаан II Николайтай холбоотой байсан. Мөн хүүхэд байхад минь Бурхны шашныг судлахаар Түвдэд ирсэн Оросын гарамгай судлаач, эрдэмтэд олон байв. Шашин нэгт Халимаг, Тува, Буриад, Монгол Улсын уугуул иргэдтэй би байнга уулздаг. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн асуудлын улмаас би ОХУ-д очиж амжихгүй байна. Гэхдээ удахгүй Москвад очино гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.