Японы нууц 731-р отрядын тухай онлайн музей нээгджээ

Д.Тулга / Нүүр

japanЭнэ жил Хойд болон Өмнөд Солонгос улсуудын хоорондын дайн дууссаны 70 жилийн ой тохиох аж. Үүнтэй холбогдуулан Хятад улс, Харбин хотноо байсан Японы нууц 731-р отрядын тухай онлайн музей (www.731yz.com) нээгджээ. Энэхүү музейд тус отрядын байрлаж байсан байр, өрөөнүүд, туршилтын тухай тэмдэглэлүүд болон олзны хүмүүс дээр хийж байсан хими, биологийн туршилтуудын тухай 1700 ширхэг бичиг баримт, 1000 гаруй хар, цагаан зургуудыг байрлуулсан аж.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадын Манжуурт байсан Японы нууц 731 дүгээр отряд нь 1932-1945 онуудын хооронд, тухайн үед байлдаж байгаад япончуудад олзлогдсон ЗХУ, Монгол, Солонгос, Хятад улсын 5000-10000 гаруй цэрэг болон энгийн иргэн дээр хими биологийн зэвсэг бүтээх зорилго бүхий амьд туршилт хийж, тэднийг амьдаар нь тамлан зовоож байсан юм. Японы нууц 731-р отрядын удирдах офицерууд өөрийн отрядын тухай бүх мэдээллийг АНУ болон ОХУ-д дамжуулан өгөхгүй байх, хэрэглэж байсан эд зүйлээ байгаагаар нь Манжуурт үлдээн гарах болзолтойгоор Олон улсын шүүхээр шийтгүүлэлгүй үлджээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭjapanjapan


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.