Рики Мартины үхлийн дүрс бичлэг 20 цагт 175 мянган хандалт авчээ

Д.Тулга / Нүүр

rickyЛатин Америкийн дуучин Рики Мартиныг он солигдох мөчид авто машины осолд орж нас барсан талаарх мэдээлэл бүхий дүрс бичлэг энэ сарын 3-наас онлайн ертөнцөөр тарсан. Үүний дараа нэрт дуучин “Straits Times” сонинд “Дуу хөгжим, үдэшлэг, романтик мөчүүдээр дүүрэн маш сонирхолтой жил эхэлж байна” хэмээн ярьжээ.

“Youtube” сайтад тавигдсан Рики Мартины үхэлтэй холбоотой хуурамч дүрс бичлэгийг маш олон хүн үзсэн байна. Тодруулбал, тус бичлэг зөвхөн 20 цагийн дотор 175 мянган хандалт авчээ. Дашрамд дурдахад, энэ мэт алдартнуудыг “үхүүлдэг” хуурамч мэдээлэл өмнө ч гарч байсан аж. Өнгөрсөн онд дуучин Майли Сайрус, жүжигчин Морган Фримен нарыг нас барсан тухай худал мэдээ тарж байжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:36

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.