А.Гансүхийг гүтгэснийг тогтоожээ

Д.Тулга / Хууль

GANSUHУИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүхийг Зам тээврийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэж иргэн М.Даваапил өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн удаатай. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж дуусчээ.

Шүүхээс иргэн М.Даваапил нь бусдын нэр хүндэд халдаж, гүтгэснийг тогтоож, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан байна.

Эргэн сануулахад, А.Гансүх Зам тээврийн сайд байхдаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж твиттерээр жиргэсэн. Түүний энэхүү жиргээний хариуд иргэн М.Даваапил Зам тээврийн сайд А.Гансүхэд хандан “Самсунг корпорацитай нэг километр төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6 тэрбумаас чинь хол байна” гэсэн удаатай. Харин Зам тээврийн сайд асан А.Гансүх тухайн үед М.Даваапилийг гүтгэсэн гэж үзээд АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандсан билээ.

АТГ-аас А.Гансүх нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан “Ухаахудаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа ажлын төсөвт өртгийг өндөр үнээр тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгаж дээрх үйлдэлтэй холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдэе” гэсэн хариу ирүүлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:50


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.