Барак Обама улс төрийн хоригдлуудыг суллах санал тавив

Д.Тулга / Гадаад мэдээ

obamaЕрөнхийлөгч Барак Обама АНУ болон Кубын харилцаа шинэ шатанд гарч, эдийн засаг болон дипломат түвшинд найрсаг харилцаа үүсгэх нөхцөл бүрдэж эхэллээ гэж мэдэгдсэн. Мөн тэрээр Кубын эсрэг тавьсан хоригийг цуцлахын тулд сенаторуудтай хамтран ажиллаж, чадах бүхнээ хийнэ гэжээ.

Кубын Ерөнхийлөгч Рауль Кастро ч мөн Обамагийн санаачлагыг дэмжихээ илэрхийлсэн юм. Обама Куба улстай харилцаагаа сайжруулах оролдлогынхоо хүрээнд улс төрийн 53 хоригдлыг Куба улсад хүлээлгэн өгч, оронд нь АНУ-ын иргэн 53 хоригдлыг суллах санал дэвшүүлжээ.

Куба улсын конгресс үүнд нааштай хандаагүй талаар албаны эх сурвалжууд мэдээлсэн байна. Харин улс төрийн хоригдлууд суллагдсан ч улс төрийн тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Юутай ч удаан хугацааны туршид царцанги байдалтай байсан хоёр улсын харилцааг сайжруулахад АНУ-ын зүгээс хүчин чармайлт гаргасаар байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.