МҮОНТВ-ийн захирлаар Ц.Лхагвадашийг томилжээ

Д.Тулга / Нийгэм

tvХоёр хоногийн өмнө МҮОНРТ-ийн захиралаар томилогдсон Ц.Оюундарь өөрийн эрх мэдлийн хүрээнд зарим томилгоог хийж эхэлжээ. Тэрээр юуны түрүүнд МҮОНРТ-ийн дэд захирлаар томилогдоод байсан Ч.Батцэнгэлийн тушаалыг цуцалсан бол Ц.Лхагвадашийг МҮОНТВ-ийн захиралаар томилсон байна.

МҮОНРТ-д өрнөж буй томилгооны асуудалтай зэрэгцэн шинэ дарга Ц.Оюундарийг эсэргүүцсэн хэсэг уран бүтээлчид шүүхэд хандах гэж байгаа тухай мэдээлэл зарим сайтад гарсан байна. Тэд удирдлагын томилгоог Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа ажээ. Энэ талаар тус телевизийн зарим уран бүтээлчдээс тодруулахад, “Яг одоогоор хэн, хэн шүүхэд хандах гэж байгаа талаар мэдэгдсэн юм алга” гэсэн хариулт өгч байна. Харин МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарь эл асуудалд “Одоогоор надад албан ёсоор мэдэгдсэн зүйл алга” гэсэн тайлбар өглөө.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:46

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:46

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.