Шавар дотор хөлдөж нас барсан байжээ

Д.Тулга / Нийгэм

ontsgoiОнцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газрын хоногийн мэдээгээр, өчигдөр Сонгинохайрхан дүүргийн VII хороо, Ханын материал, Баянхошуу руу салдаг автозам дээр “Хюндай Портер” загварын бага оврын ачааны автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, жолооч нь гэмтсэн авто тээврийн осол гарчээ. Ослын газарт Онцгой Байдлын хэлтсийн албан хаагчид ажиллаж, төмөр хийцэд хавчуулагдан гэмтсэн 58 настай иргэн З-г гаргаж, НЯТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна.

Мөн өдөр Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн “Мэргэний мухар” гэдэг газар 50 настай иргэн Б гэгч шавар дотор хөлдөж нас барсан байдалтайгаар олдсоныг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид малтан гаргаж авсан байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.