Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дэд даргын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Ерөнхий прокуророор томилуулахаар Ц.Бямбацогтын нэрийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Ц.Бямбацогт нь одоогийн Хуульзүйн сайд Д.Дорлигжавтай хамт Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ажиллаж байсан, сүүлийн хэдэн жил Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Д.Дорлигжавын "хүн" аж.

Түүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлж байгаа нь ерөний прокурор агсны нөлөө хэмээн эх сурвалж мэдээллээ. Шийдлийн Засгийн газрын Хууль зүйн сайд улс төрийн хүрээнд чамгүй нөлөөтэй байгааг уг томилгооноос харж болох нь ээ. Мөн АТГ-ын дэд даргаар тус газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж буй Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д Ерөнхийлөгч өргөн барьсан гэнэ.

Н.БАЯР

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.