"Монос"-ын ажилтнуудын давж заалдах шүүх хурал болж байна

Д.Тулга / Хууль

monosЭрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд "Монос эх нялхас" эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг, “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгс нарт холбогдох шүүх хурал болж байна.

бДүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс шүүгдэгч “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэгт хоёр жилийн хорих ял оноож, тэрбээр жирэмсэн байгаа тул хорих ялыг хоёр жилээр хойшлуулсан. Мөн “Фенобарбитал” эмийг хэрэглэх зааврыг иргэдэд утсаар буруу өгснөөс болж хоёр нярайг хордуулсан гэх “Монос-Улаанбаатар” компанийн лавлах эмч Д.Жавхлантөгсөд нэг жилийн хорих ял оноож, ялыг тэнссэн шийдвэр гаргасан.

Хэргийг сануулбал өнгөрөгч оны наймдугаар сарын 10-ны өдөр "Монос" эмийн сангийн БГД-ийн 11 дүгээр хорооны 78 дугаар байранд байрлах салбараас Фенобарбитал гэх тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эмийг авч, тус эмийн сангийн жор баригчийн зааврын дагуу хэрэглэсэн таван хоногоос хоёр сартай 16 хүүхэд эмийн хордлого авсан билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.