"Ремикон" бетон зуурмагийн үйлдвэр анх удаа олон улсын чанарын стандартыг нэвтрүүлжээ

Д.Тулга / Орон нутаг

beton

- Барилга, бүтээн байгуулалтын ажил хөдөө хотгүй өрнөж, Монгол орон бүтээн байгуулалтаар амьсгалж байна. Жилийн дөрвөн улиралтай ч бүтээн байгуулалт явуулдаг хугацаа нь хэдхэн сар учир манай барилгын салбарынхан ихийг амжуулахыг хичээдэг.

Хэдий бизнесийн орчин нь зарим нэг бэрхшээл саадтай байгаа боловч ирээдүйг итгэлтэйгээр харж, үйлдвэрлэлийнхээ чанарыг баталгаажуулж байгаа “Ремикон” ХК бетон зуурмагийн үйлдвэрийг онцлох хэрэгтэй юм.

Бетон зуурмагийн үйлдвэрлэлд чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой талаар тус компанийн дэд захирал Х.Хашчимэгтэй ярилцсан юм.

- Бетон зуурмагийн үйлдвэрлэл бол барилга хот бүтээн байгуулалтын салбарын чухал хэсэг. Ер нь Олон улсын ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоо гэж юу болох, үүнийг нэвтрүүлсэнээр танай үйлдвэрт ямар өөрчлөлт орж байгаа талаар та бидэнд ойлголт өгөх үү.

Юуны өмнө танай сонины уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай компани нь барилгын материал үйлдвэрлэлийн салбар дахь олон нийтийн хөрөнгөөр боссон анхны ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ томоохон үйлдвэрлэгч юм.

Зах зээлийн өнөөгийн үед бид хууль дүрэм, стандарт нормыг хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгож явах нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлэх чухал алхам гэж үздэг. Тиймээс ч бид ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ томоохон үйлдвэрлэгчийн хувьд ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлээд байна. Уг стандарт нь байгууллагын чанарын удирдлагын үйл ажиллагааг байнга сайжруулах ба үүгээрээ ажлын амжилтын үндсийг баталгаажуулдаг. Учир нь бид хүн амын аюулгүй, аж төрөх орон сууцыг босгох маш их хариуцлагатай болоод нөсөр ажлыг гүйцэтгэж байдаг.

Гэтэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт нормыг хэрэгжүүлээгүйгээс үүдэлтэй осол аваар гарч хүний амь нас эрсдэлд орсоор байхад үүнийг дасал болсон маягаар хүлээж авдаг болсон байна. Иймээс манай төр засгаас барилга болоод бетон зуурмагийн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг олгохдоо маш өндөр шалгуур босгыг тавих шаардлагатай болж байна. Бид гадаадын юм гэхээр л маш чанартай сайн гэж ойлгодог ойлголт маш буруу юм л даа. Бетон зуурмагийн үйлдвэрийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтаар боссон япон солонгос хятадын маш олон үйлдвэр бий. Буцах хүнээр тэн бүү татуул гэдэг ардын үг байдаг даа. Тэдгээр нь япон солонгос хятадын үйлдвэрүүд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн үг биш, хамгийн гол нь ямар стандарт нормыг нэвтрүүлж, ямар түүхий эдээр хэрхэн үйлдвэрлэж байгаа нь л чухал юм.

ISO 9001:2008 гэдэг нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт бөгөөд энэ нь:

beton

• Байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх процесст тавих хяналтын тогтолцоог бий болгодог.

• Өөрийн үйл ажиллагааг харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг байнгын системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог.

ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь байгууллагад дараах 4 чухал ач холбогдолтой байгаа. Үүнд:

1. Байгууллагын нэр хүнд өсч, хэрэглэгч, харилцагчдын сэтгэл ханамж дээшилдэг. Компанийн бодит чанарыг, хэрэглэгчийн сэтгэл ханамжаас хамааран хэмждэг учир Хэрэглэгчийн сэтгэл ханамж ба үйлчилгээний чанар нь цаашид үргэлжлэн, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хэсэг болно.

2. Бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөж, олон улсын төсөл, тендерүүдэд оролцох боломжтой болно,

3. Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын алдаа, дутагдал (үл тохирол) эрс буурна. Өөрөөр хэлбэл алдаа дутагдалыг байнга засаж залруулж үйл ажиллагааг улам боловсронгуй болгоно.

4. Чанарын алдаа, дутагдал (үл тохирол)-ыг бууруулснаар байгууллагын зардал жил бүр буурна гэсэн үг юм.

Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлснээр “Ремикон” ХК нь захиалагч, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай, найдвартай бүтээгдэхүүн нийлүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөрт байлгахад чиглэгдэнэ. Мөн Монгол Улсын хууль эрх зүйн болон бүтээгдэхүүний чанарын шаардлагыг нягт баримтлан ажиллах юм.

Бид бас Олон улсын бетон зуурмагийн үндэсний ассоциацийн тохирлын гэрчилгээг авсан байгаа.

- Энэ Олон улсын ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэнээр танай бүтээгдэхүүнд ямар өөрчлөлт гарсан бэ?

- Бид Олон улсын ISO 9001:2008 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, гаргасан анхны бүтээгдэхүүн маань Эдийн засгийн хөгжлийн яамны "Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй Сонсголон чиглэлийн замын цемент бетон даацын авто замын ажлын зуурмагийг нийлүүлсэн байгаа.

Сонсголон чиглэлийн авто замыг 1971 онд 280м гүүрийн хамт барьж байсан бөгөөд том оврын хүнд даацын тээврийн хэрэгсэл байнга зорчдог ачаалал ихтэй зам учраас 90 гаруй хувийн эвдрэлтэй болоод байсан.

Тиймээс энэхүү хэрэгцээ шаардлага, онцлогт тохируулж, арматурчлал бүхий цемент бетон даацын замын зуурмагийг манай үйлдвэр нийлүүлсэн бөгөөд энэ нь 60 жилийн насжилттай маш бат бөх, урт удаан настай, элс шорооноосоо аваад бүх түүхий эд нь Монголын хөрөнгөөр босч буй зам юм шүү дээ.

- Монгол улсынхаа барилгын салбарын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж шинэ төвшинд гарган ажиллаж буй танай үйлдвэрийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье

- Баярлалаа, та бүхний ажилд ч мөн өндөр амжилт хүсье.

beton


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:32

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:49:32


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.