АТГ-аас эрүүгийн гурван хэргийг прокурорт шилжүүлжээ

Д.Тулга / Хууль

atgЭнэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газар шинээр гэмт хэргийн шинжтэй таван гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Нийт 19 гомдол, мэдээллийг шалгаснаас нэг гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, хоёр гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн нэг хэрэг үүсгэж, эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн гурван хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэтгэж буй юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.