НИЙТЛЭЛИЙН МӨРӨӨР: Хандгайтын цанын бааз хаалгаа барьжээ

Д.Тулга / Нийгэм

Энэ сарын 2-нд хүүхдүүдийнхээ хамт Хандгайтад чаргаар гулгахаар очоод байхдаа золгүй байдлаар амиа алдсан иргэний талаарх харамсалтай мэдээллийг манай сайт та бүхэнд хүргэсэн. Хэргийг нэхэн сануулбал, юу болохыг ч төсөөлөхгүй тоглож наргиж явсан 15-хан настай хүү санамсаргүйгээр хүний алтан аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Энэхүү мэдээлэл гарсны дараа манай бусад хэвлэл мэпээллийн хэрэгслүүд ч энэ талаар мэдээлэл бэлтгэж эхлэв. Ямар ч зөвшөөрөлгүйгээр чарга зарж буй “Янзага” зуслангийн удирдлагууд, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчиж ажиллаж байгаа тэдэнд арга хэмжээ авах, хариуцлага тооцох, дахин хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өч төчнөөн мэдээлэл бэлтгэж, хэдэн өдөр л ард иргэд болоод хууль хяналтынхан энэ тухай мэдээллээр тасарсангүй.

Гэтэл энэ бүхэн ямар ч үр дүнд хүрээгүйгээр үл барам сургамж аваагүй иргэд үр хүүхдээ аван Хандгайтыг зорих урт цуваа тасрахгүй байна гэх мэдээлэл байсаар байв. Тиймээс бид Хандгайт дахь цанын бааз үнэхээр ажилласаар байгаа эсэхийг сурвалжлахаар өнгөрсөн бямба гаригт тийшээ хөдөллөө. Биднийг очиход тус цанын бааз үйл ажиллагаагаа зогсоосон байсан бөгөөд том түгжээгээр хашааны хаалгаа цоожилжээ. Яг хэдийнээс хаасан талаар сураглахаар тэр хавиар жаахан явж Л.Лхагвадорж гэж өөрийгөө танилцуулсан хүнээс тодрууллаа.

-ХЭРЭГ ГАРСНААС ХОЙШ ХЭД ХОНОГ АЖИЛЛАЖЭЭ-

-Энэ цанын бааз хэзээнээс үйл ажиллагаагаа зогсоосныг та мэдсэн үү?

-Энэ сарын 2-нд хүн нас барснаас хойш хэд хоногийн дараа хаачихсан шүү дээ.

-Яг хэд хоногийн дараа гэдгийг санаж байна уу?

-Яг хэдэнд гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Гурав, дөрөв хоногийн өмнө л хаах шиг болсон.

Ийнхүү сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэсэний хүчинд үүргээ биелүүлж, дахин хэдэн ч хүний амь нас, эрүүл мэнд хохирч болохоор байсан аюултай цанын баазыг хаалгаа барихад хүргэжээ. Мэдээж энэ нь утаат Улаанбаатараас дайжиж, цэвэр агаарт гарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх гэсэн иргэдийн хувьд сайнгүй мэдээ боловч стандартын шаардлага хангасан, иргэдийн аюулгүй байдалд анхаарсан цанын бааз бий болгох ажлын эхлэл хэмээн сайшаахуйц хэрэг юм гэдгийг энд дуулгая.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.