420 кг хас чулуу хилээр гаргахыг завджээ

Д.Тулга / Хууль

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн газрын хилийн боомтоор энэ сарын 3-нд 420 кг хас чулууг хилээр гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 13-74 ӨМА улсын дугаартай, цагаан өнгийн HYUNDAI маркийн aчааны автомашины ачааны урд талын хананд 420 кг улаан өнгийн байгалийн хас чулууг 4-6 кг-аар савлан хийж нуусан байжээ. Иймд уг автомашиныг жолоодож явсан Өмнөговь аймгийн, Гурвантэс сумын гуравдугаар багийн иргэн Б-д цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.