ШУУРХАЙ: Сэтгүүлчдийг хөнөөсөн хэрэг Францад гараад байна

Д.Тулга / Гадаад мэдээ

paris

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд онц байдал зарлажээ. Учир нь өчигдөр Францын нийслэл Парис хотноо “Шарли Эбдо” сонины газарт террорист халдлага гарсны улмаас 12 хүн амиа алдаж, 11 хүн шархадсан байна. Халдлагын үеэр 2 цагдаа, 10 сэтгүүлч амиа алдсан аж. Гэрчүүдийн ярьснаар, баг зүүсэн зэвсэгт этгээдүүд сонины байр руу нэвтэрч клашников болон винтов буугаар галлаж эхэлсэн байна.

paris

Урьд өмнө нь хэд хэдэн удаа байр руу нь халдаж байсан тохиолдол гарч байсан ч хүний аминд хүрсэн аймшигтай халдлага болж байгаагүй талаар ажилтнууд нь мэдээлжээ. Одоогоор гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлээгүй ч Францын цагдаагийнхан шуурхай ажиллаж байгаа гэв. Франц улсад болсон аймшигт халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар эмгэнэл илэрхийлсэн байна.

paris

Францын цагдаагийн байгууллагынхан Алжир гаралтай Франц улсын 2 иргэнийг уг халдлагад сэжиглэж байгаа аж. “Шарли Эбдо” сонин нь 1969 оноос эхлэн шог зураг, элэглэсэн нийтлэл гаргаж эхэлжээ. Тус сэтгүүлийн зүгээс Аллахын элч Мухаммедийн хошин зургийг нийтэлснээс болж Францын ислам шашинтнуудын дургүйцлийг хүргэж, багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан аж. Иймд уг халдлагыг исламын шашинтнууд үйлдсэн байж болох талаар албаныхан таамаг дэвшүүлээд байна.

Т.БАТСҮРЭН

paris

paris



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:48


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.