Австрийн тамирчин анх удаагаа тэргүүллээ

Д.Тулга / Спорт

“Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн мотоциклийн ангилалд энэ жил анх удаа оролцсон Австрийн тамирчин Matthias Walkner түрүүлжээ. Matthias Walkner энэ гараанд түрүүлснээр 1990 оноос хойш Дакарын гараанд түрүүлсэн анхны австри тамирчин болж буй аж. Энэ гарааны хоёрдугаар байрт KTM багийн тамирчин Мarc Coma оржээ. Тэрээр тэргүүлэгчээс 40 секунд хоцорсон байна.

Гуравдугаарт, Валкнераас нэг минутын зайтайгаар хоёрдугаар гарааны ялагч Honda багийн Joan Barreda орж иржээ. Ингэснээр тэрээр нийт үзүүлэлтээрээ уралдааныг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Монголын тамирчин ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 54 минут 15 секундын хоцрогдолтой 80 дугаар байраар барианд оржээ. Харин Ч.Анар тэргүүлэгчээс 2:24:21 секундын хоцрогдолтойгоор 130 дугаар байрт орсон байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:22

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:22

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.