Т.Аюурсайханыг хууль зөрчиж томилсон уу

Д.Тулга / Улстөр

Өчигдөр Засгийн газар хуралдаж, хэд хэдэн шийдвэр гарган, хоёр агентлагийн даргыг томилсон байна. Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслийг эцэслэсэн байна. Удахгүй уг хуулийн төслийг УИХ-д өргөн барих юм байна. Хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг ил гарч, нуугдсан эд хөрөнгө болон хуурамчаар хийсэн татварын тайлан ил болох юм.

Мөн ШӨХТГ-ын дарга О.Магнай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн учраас түүний оронд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг томилсон байна. Шадар сайд У.Хүрэлсүх түүний нэрийг Засгийн газрын хуралдаанд оруулж батлуулжээ. Уг нь ШӨХТГ-ын даргын албан тушаалд улс төрийн албан тушаалтан томилох ёсгүй аж. Гэтэл Т.Аюурсайханыг томилсон нь хууль зөрчсан асуудал хэмээн үзэх хүн олон байна. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй. Түүнчлэн Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдоржыг чөлөөлж, дэд дарга Т.Бадралыг ОБЕГ-ын даргаар томилжээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:54


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.