Энэ сард ихэнх нутгаар дулаан байна

Д.Тулга / Технологи

Энэ жилийн өвөл, хаврын цаг агаарын төлөв байдлын талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас Улсын онцгой комиссын гишүүдэд мэдээлэл өгчээ.

1,3 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан байх, хоёрдугаар сард нутгийн баруун хагаст дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байгаа аж. Шинэ он гарсаар баруун болон говийн аймгуудын цасгүй байгаа нутгуудаар өдөртөө нэмэх градус давж дулаарсан байна.

Дулаан байгаагаас шалтгаалан хуурайшилт ихсэж түймэр гарах, цасан бүрхүүл багатайн улмаас мал, амьтан усгүйдэж болзошгүй байгаа аж. Түүнчлэн, томоохон голуудын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул баталгаатай зам, гүүрээр зорчих хэрэгтэйг иргэдэд анхааруулсан байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.